Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Оюу Толгой ХХК-тай хамтран “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” сэдэвт үзүүлэх сургалтыг энэ сарын 12-15-ны хооронд хамтран зохион байгуулахаар болжээ. Сургалтын хүрээнд оролцогчид тус компанийн уурхайн хаалтын төлөвлөлтийн үйл ажиллагаатай танилцахаас гадна байгаль орчныг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл авах гэнэ.
Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага, Байгаль орчны яам, Усны газар, Ашигт малтмалын газар, Байгаль орчны иргэний зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, уул уурхайн салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар санал бодлоо солилцох юм байна.
Д.ЖАРГАЛ