Ононгийн карьерист гэргий

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Ононгийн карьерист гэргий

Цагтаа эрчүүдийг хүртэл дурлуулж явсан алаг нүдэн Н.Онон хүүхэд, эмэгтэйн дүрийг гайхалтай амилуулдаг жүжигчдийн нэг. Айлын эрх мангар хүү эсвэл ааш гэж адсага авгай нарын дүрийг бүтээсээр үзэгчдийн сэтгэлд “үүрээ засчихсан” түүний энэ амжилтын нууц нь төрөлхийн эмэгтэйлэг, аальгүй гэмээр зан төрхтэй нь холбоотой гэдэг. Тиймдээ ч гудамжинд алхах мяраалаг, царайлаг нас тогтсон эмэгтэйн дүрд илүүтэй тохирох түүнийг түүхэн сэдэвт баатрын дүрд тоглосонд гайхаж хүлээж авсан хүмүүс цөөнгүй. Уг нь жүжигчин л болсон хойно түүхэн баатрын дүр бүтээх мөнхийн мөрөөдлөө биелүүлсэн нь энэ л дээ. Гэвч өөрийг нь амжилтанд хүргэсэн мяраалаг бие хаа, өхөөрдөм царайдаа тун ч хайртай, түүгээрээ бахархаж явдгаа ч нуудаггүй. Өөрийгөө намхан нуруутай, царай муутай энэ тэр гэж огтхон ч боддоггүй өөдрөг үзэлтэй түүнийг ямартаа л полдгор Онон гэж хочлоход эмзэглээгүй эр нуруутай нэгэн. Махлаг, мяраалаг үеийнхээ бичлэгийг үзэхээрээ хааяахан сэтгэл эмзэглэж орхидог жүжигчин маань “Онон чи ямар үзээрийн байсан юм бэ” хэмээн уулга алддаг гэсэн шүү. Тиймдээ ч мань хүн ид залуухан явсан мяраалаг Ононг галбиржуулж эхнэртэйгээ хамт гунхаж явахаар сэтгэл шулуудсан сурагтай. Харин түүний гэргий Сарансүх халуун дулаан гэрэл гэгээг өрх гэртээ татуулсан жинхэнэ монгол маягийн эзэгтэй бий. МУИС-ийн хуулийн ангийг дүүргэж хотын захиргааны үйлдвэр үйлчилгээний хэлтэст мэргэжилтэнээр ажиллахын сацуу удирдлагын академид мастер болохоор эрдэм номын мөр хөөж буй нь түүнийг эрдэм боловсролыг эрхтгүй илтгэнэ.

Эх сурвалж: www.grandnews.mn



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж