БНСУ-ын Чонгжу хотын захирагч Завханд айлчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Чонгжу хотын захирагч Завханд айлчилжээ

БНСУ-ын Чонгжу хотын Захирагч Хан Бүм Дүк тэргүүтэй зочид төлөөлөгчид саяхан  Завхан аймагт албан ёсны айлчлал хийжээ. Уг айлчлалын үеэр Завхан аймгийн орлогч дарга С.Жамъянсүрэн, Чонгжү хотын захирагч Хан Бүм Дүк нар хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны гэрээг баталгаажуулсан байна.  Айлчлалын үеэр БНСУ-ын Чонгжу  хотын захирагч уг айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Завхан аймгийн хүүхэд залуучуудад 200 ширхэг компьютерийг бэлэглэснээ Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгчээ. Мөн энэ үеэр Завхан аймагт Чонгжу хотын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн ёслол болж,  Хотын захирагч тэргүүтэй төлөөлөгчид хүндэтгэлийн мод суулгасан байна.

              Э.САР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж