СБД-ийн Засаг даргыг огцруулах санал гаргав

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

СБД-ийн Засаг даргыг огцруулах санал гаргав

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид дүүргийнхээ Засаг дарга Ж.Баярмагнайг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэд хэдэн заалтыг үндэслэн огцруулахаар болж, энэ тухай шаардлагаа ИТХ-ын дарга Амарсайханд өргөн барьжээ. Орон нутгийн сонгууль ойртож байгаатай холбогдуулан МАН хариуцлага алдсан дарга нартайгаа ийнхүү хариуцлага тооцож эхэлж байна гэж эх сурвалж мэдээлж буй юм.
                                                                                  

                              С.СҮНДЭР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж