Жолооч нарын анхааралд

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Жолооч нарын анхааралд

Жолооч нарын анхааралд

Зам засварын ажил эхэлсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл нэмэгдсэн тул Нийслэлийн удирдлагаас Замын цагдаагийн газартай хамтран, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, саатлыг бууруулахын тулд тээврийн хэрэгслийг улсын дугаарыг нь харгалзан замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Тодруулбал, жолооч та долоо хоногт нэг удаа замын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг бөгөөд ингэснээр автомашины хөдөлгөөний нягтрал 20 хүртэлх хувиар буурна гэж холбогдох хүмүүс тооцоолж байгаа аж. Харин яг хэдийнээс эхлэн энэхүү журмыг баримтлах нь одоогоор тодорхойгүй байна.

Дугаарын хязгаарлалтыг хийхэд дараах журмыг мөрдөнө.

Хэрэв таны машин:

  • Нэг  болон зургаагийн тоогоор эхэлсэн бол Даваа гаригт хөдөлгөөнд оролцохгүй.
  • Хоёр болон есийн тоогоор эхэлсэн бол Мягмар гаригт хөдөлгөөнд оролцохгүй.
  • Гурав болон долоогийн тоогоор эхэлсэн бол Лхагва гаригт хөдөлгөөнд оролцохгүй.
  • Дөрөв болон наймын тоогоор эхэлсэн бол Пүрэв гаригт хөдөлгөөнд оролцохгүй.
  • Тав болон тэгийн тоогоор эхэлсэн бол Баасан гаригт хөдөлгөөнд оролцохгүй.

Гэхдээ энэхүү хөдөлгөөний хязгаарлалт нь 07-22 цагийн хооронд хүчинтэй байх бөгөөд харин уг дугаарын зохицуулалт нь 101, 103, 105 зэрэг шуурхай албадын автомашинд хамаарахгүй юм байна. Түүнчлэн Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд торгуулийн арга хэмжээг өндөрсгөх, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэдийг бэлэн бусаар торгох, уулзварт хориглосон улаан гэрэлтэй үед баруун гар тийш эргэх үйлдлийг зөвшөөрөх зэрэг асуудлыг олон нийтийн дунд санал асуулга явуулж, шийдвэрлэх юм байна.

П.НАРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж