Улсын Дээд шүүх энэ оны эхний найман сарын байдлаар нийт 211 хүнийг цагаатгасан байна. Сүүлийн үеийн зарим тоо баримтаас үзэхэд, Улсын Дээд Шүүх 2002 онд цагаатгуулах тухай 203 хэрэг хүлээн авснаас 64 хэргийг, 2003 онд 161 хэргийг хүлээн авч 52 хэргийг, 2004 онд 61 хэргийг хүлээн авснаас 23 хэргийг хэлэлцэж, 60 хүнийг, 2005 онд 112 хэргийг хүлээн авснаас 6 тогтоолоор 8 хүн, 2006 онд 99 өргөдөл хүсэлт хүлээн авснаас 17 тогтоолоор 20 хүнд холбогдох хэргийг тус тус цагаатгажээ. Мөн 2007 онд 10 тогтоолоор 85 хүнийг, 2008 онд 21 хүнийг, 2009 онд 39 тогтоолоор 74 хүнийг, 2010 онд 71 тогтоолоор 117 хүнийг, 2011 онд 243 тогтоолоор 268 хүнийг тус тус цагаатгасан тухай Улсын дээд шүүхийн хэвлэлийн албанаас мэдээлж байна.