
Афганистаны Кундуз хотод өчигдөр болсон жагсаалын үеэр амиа золиослогч халдлага үйлдэж, 16 хүн үрэгдсэний 11 нь цагдаа байжээ. Мөн 20 гаруй энгийн иргэд гэмтэж шархадсан бөгөөд тэднийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. Уг халдлага жагсаалыг дөнгөж эхэлж байх үеэр болсон бөгөөд цагдаа нар аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байжээ. Одоогоор албаныхан халдлагын эзэн холбогдогчийг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ. Афганистанд амиа золиослогч халдлага үйлдэх нь элбэг бөгөөд цагдаагийнхан үүнтэй тэмцэж байгаа ч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Афганистаны Нангархар мужид оршуулгын ёслолын үеэр амиа золиослогч бөмбөг тэсэлж, 25 энгийн иргэн амь үрэгдсэний дунд мужийн захирагчийн хүү байжээ. Мөн өнгөрсөн сард Афганистанд лалын ариун Рамадан сарын сүүлийн ёслолын үеэр цуврал дэлбэрэлт болсны нэг нь тус хотод болжээ. Үүний улмаас тус хотод 12 хүн амиа алдсан байна.