Музейн засварт 145 сая төгрөг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Музейн засварт 145 сая төгрөг зарцуулжээ

Өнгөрсөн баасан гаригт Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гарч, Улсын төсөв болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан байна. Энэ онд тус аймгийн Чойбалсан хот өнгө засч, барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байгаа аж.  Мөн хэд хэдэн томоохон объектүүд шинээр босч, нийтийн өмчлөлийн зам талбайн засвар шинэчлэл өнгөрсөн жилүүдийг бодвол харьцангуй их хийгдсэн байна.  Жишээ нь улсад хамгийн арвин их сан хөмрөгтэй музейн нэгд тооцогддог Дорнод аймгийн төв Музей энэ жил гаднах төрхөө өөрчилж, дээвэрээ засаж, гаднаа усан ориглууртай болсон байна. Энэхүү музей нь Чойбалсан хотын нүүр царайг гадна дотны хүмүүст илтгэн таниулахад хамгийн их үүрэгтэй байдаг. Музейн энэхүү бүтээн байгуулалтад улсын төсвийн хөрөнгөөс 145 сая төгрөг зарцуулсан талаар Дорнод аймгийн мэдээллийн портол сайт DNews.mn -д мэдээлсэн  байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж