Казахстан Монголд нисдэг тэрэг нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Казахстан Монголд нисдэг тэрэг нийлүүлнэ

Казахстаны нисдэг тэрэг үйлдвэрлэгч “Eurocopter Kazakhstan Engineering” компани Монголд бүтээгдэхүүн, үйлчилгээ экспортлох санамж бичигт гарын үсэг зуржээ. Санамж бичигт тус компани Монголын талд EC145 нисдэг тэрэг нийлүүлж, техник, үйлчилгээний зөвлөгөө өгөх бөгөөд, тусгай сургалт явуулах аж. “Eurocopter Kazakhstan Engineering” компанийн худалдаа хариуцсан захирал Карибая Аблезов “Манай компани “CIS”-ын EC145 нисдэг тэргийг Узбекистан, Тажикстан, Киргизстан, Туркменистан, Беларусь, Азербайжан зэрэг орнуудад нийлүүлэх эрхтэй цорын ганц үйлдвэрлэгч” хэмээн ярьсан байна.

“Eurocopter Kazakhstan Engineering” компани нь Франц-Германы “Eurocopter” болон Казакстаны “Kazakhstan Engineering”-ийн хамтарсан компани аж. Тус компани нь жилд 12 нисдэг тэрэг үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Тэд ирэх зургаан жилд бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг 30 хувиар өсгөхөөр төлөвлөж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж