УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарласан боловч одоо хэр нь эхлээгүй байна. Энэ нь чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох ёстой гишүүдийн тоо хангалтгүй байгаатай холбоотой юм. Одоогийн байдлаар танхимд Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдээс 20 орчим нь цуглаад байгаа бол МАН-ын гишүүдээс нэг ч ирээгүй байна.
Г.ДАРЬ
Холбоотой мэдээ