
Эдийн засаг хямарч эхлэхэд алтны үнэ өсдөг урвуу хамааралтай. Тэгвэл алтны үнэ сүүлийн 6 сарын хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа юм байна. Нэг өдрийн дотор хоёроос дээш хувиар өссөн нь энэ сарын хамгийн эрчтэй өсөлт ажээ.
Алтны наймаан дахь хөрөнгө оруулалт өнгөрсөн долоо хоногт хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн үнийн өсөлт 2.7 хувьд хүрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нэг унц алт 1732 доллараар худалдаалагдаж байна. “Deutsche” банкны шинжээчдийн таамаглаж байгаагаар цаашид ч өсөх хандлагатай байгаа ажээ. Энэ байдлаараа үнэ өссөөр байвал жилийн турш өссөн үзүүлэлттэй байх цорын ганц түүхий эд болох аж.
Г.Батболд