Зүүн хойд Азийг аялал жуулчлалын бүс болгоно

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Зүүн хойд Азийг аялал жуулчлалын бүс болгоно

Зүүн хойд Азид аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх гэрээнд ОХУ, Хятад, Монгол, БНСУ нэгдэж, санамж бичигт гарын үсэг зуржээ. Гэрээг өнгөрсөн ням гаригт Хятадын Жилинь мужид болсон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн форумын үеэр үзэглэсэн байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр эхлүүлж буй Засгийн газрын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тус гэрээнд одоогоор дээрх дөрвөн улс нэгдээд байгаа юм байна. Аялал жуулчлалын салбар зүүн хойд Азид сүүлийн үед эрчимтэй хөгжих хандлагатай байгаа гэнэ. Хятадын Аялал жуулчлалын үндэсний удирдах газрын мэдээлснээр Ази-Номхон далайн бүс нутагт жилд 170 сая жуулчин ирдэг бөгөөд тэдний тэн хагас нь зүүн хойд Азийг зорьж очдог аж. Тус бүс нутагт 2000-2010 оны хооронд аялал жуулчлалаас олсон орлого 7.7 хувиар нэмэгдсэн байна. Хятадын Жилинь муж л гэхэд сүүлийн арван жилийн хугацаанд хил дамнасан аялалын 11 маршрут гаргасан гэнэ. БНАСАУ 2011 оноос “хөтөчгүй” аяллын хөтөлбөрийн үр дүнд жилд 30,000 жуулчдыг татаж чаддаг байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн форумаар аялал жуулчлал эрчимтэй хөгжих хандлагатай болж ирсэн зүүн хойд Азид хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх асар их боломж байгааг авч хэлэлцсэн байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж