Энэ жил улсын хэмжээнд 490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган төмс, 110 мянган тонн хүнсний ногоо хураан авах тооцоо бий аж. Энэ зун хур бороо элбэг байсан учир ургацын болц удааширч, ургац хураалт ч хойшилсон. Улсын хэмжээнд ургац хураалтын явц ямар байгаа талаар ҮХААЯ-ны мэргэжилтнүүд мэдээлэхдээ өнөөдрөөс ургац хураалт жигдрэх төлөвтэй байна гэжээ. Үр тариа аарцан болцноосоо гарч эхэлсэн байна. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ангилан хадалт мөн эхэлжээ. Харин Ховд, Дорнод, Говь-Алтай аймагт шууд хураалт эхэлж, төмс, хүнсний ногооны хураалт ерөнхийдөө жигдэрсэн байна. Одоогоор ургац хураалтад хүндрэлтэй зүйл байхгүй гэсэн байна. Монгол Улс дотоодынхоо улаанбуудайн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй цаашид багахан хэмжээний буудай экспортлох боломж бүрдээд байгаа аж. Харин төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 60-70 хувийг хангаж байгаа гэнэ.
Э.Сар