Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төр хязгаарлагдмал оролцоотой байна гэх, ийм нөхцөлд иргэд төрийг адалдаг, ТҮЦ шиг ойлгодог байдал ажиглагдах боллоо. Гол нь төрийн зохистой оролцоо хэрэгтэй. Мөрийн хөтөлбөрийг бодлогынх нь хувьд дэмжиж байгаа ч зарим нэг өөрчлөлт оруулах саналтай байна. Саналаа шат, шатны хэлэлцүүлэгт оруулж санал хураалгана” гэлээ. Харин УИХ-ын дэд дарга С.Баярцогт “Сонгуулийн тухай хуулийн 34.6-д сонгуулиар олонхийг бүрдүүлсэн нам, эвслийн мөрийн хөтөлбөр Засгийн газрын ажилд тусгагддаг. Тийм болохоор Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг яаралтай батлах ёстой. Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан эл хөтөлбөрийг боловсруулсан болохоор өөрчлөх шаардлагагүй” хэмээн мэдэгдэж байлаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж