Баянхонгорчууд шинэ уран бүтээлээ толилуулна

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Баянхонгорчууд шинэ уран бүтээлээ толилуулна

Баянхонгор аймгийн залуу уран бүтээлчид “Мөрөөдлийн хайр” уран сайхны кино, “Чи миний сонголт” драмын жүжиг бүтээснээ энэ сард үзэгчдийн хүртээл болгох гэнэ. Нутгийнхаа авьяаслаг залуусын хүчээр шинэ уран бүтээл хийх санаачилгыг Баянхонгор аймгийн “Хүүхдийн төлөө” төвийн хэлтсийн дарга Д.Энхжаргал гаргасан аж. “Мөрөөдлийн хайр” киноны зохиолыг С.Тогоомандах бичиж, хөгжмийн зохиолчоор соёлын тэргүүний ажилтан Л.Чүлтэмсүрэн, ерөнхий зураглаачаар А.Мандахсайхан нар  ажилласан байна. Харин “Чи миний сонголт” жүжгийн зохиолыг залуу зохиолч Э.Болормаа бичжээ. Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийнханд зориулсан дээрх хоёр бүтээлийн найруулагчаар Баянхонгор аймгийн хүүхэд, багачуудын “Тэмүүжин” театрын найруулагч Ж.Батболд ажилласан байна. Эдгээр бүтээлүүдийг Баянхонгор аймгийн “Өвгөн жаргалант” хүүхдийн зуслангийн 50 жилийн ойд зориулан бүтээж буй аж.

Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж