Унгарын Дотоод хэргийн сайд асан баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Унгарын Дотоод хэргийн сайд асан баривчлагджээ

Унгарийн Дотоод хэргийн сайд асан, тус улсын улс төрийн томоохон зүтгэлтэн 91 настай Бела Бизку өчигдөр буюу даваа гаригт баривчлагджээ. Түүнийг 1956 оны Унгарийн үндэсний бослогын үеэр 12 энгийн иргэнийг буудан хороосон хэрэгт сэжигтнээр татаж ийнхүү баривчилсан байна. Гэсэн хэдий ч тэрбээр хэргийн үнэн мөнийг тогтоогоогүй, ор үндэслэлгүй хэрэгт гүтгэж байна хэмээн өөрийг нь баривчилсан явдлыг эрс няцааж байгаа гэнэ. Бизку тус улсын төрийн албанд ажиллаж байгаад сүүлийн арван жил тэтгэвэртээ сууж байгаа юм. Түүний өмгөөлөгчийн мэдээлснээр тэр хэдий өндөр настай ч түүний биеийн байдал сайн байгаа гэнэ. Будапештийн дээд шүүхийн мэдээлснээр тэрбээр тус улсын Коммунист намын гишүүн бөгөөд 1956 оны бослогоор амиа алдагсдын хэрэгт холбоотой хэмээн ийнхүү сэжиглэгдэж буй юм байна. Учир нь тэрбээр 1990 он хүртэл Унгарын коммунист дэглэмийг удирдаж явсан нөлөө бүхий удирдагчдын нэг аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж