Нөхөн сэргээлтийн хуралд 300 төлөөлөгч оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Нөхөн сэргээлтийн хуралд 300 төлөөлөгч оролцоно

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн газартай хамтран зхион байгуулдаг “Уурхайн хаалт ба нөхөн сэргээлт”-ийн онол практикийн долдугаар бага хурал энэ сарын 13-15-ны өдрүүдэд болно. Хурлаар байгаль орчныг хамгаалах тухай хууль эрх зүйн шинэчлэлт, тэдгээрийн хэрэгжилт, нөхөн сэргээлтийн талаар хийгдэж байгаа шинэлэг ажлуудын үр дүн, алдаа дутагдлыг хэлэлцэх, уурхайн бүтээн байгуулалтын үе шатанд нөхөн сэргээлтийн ажлыг урьдчилан төлөвлөх талаар оролцогчид санал дүгнэлтээ хуваалцах юм.

Энэ жил батлагдсан Байгаль орчны багц хуулинд орсон биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах аргын талаар дэлгэрэнгүй илтгэлийг мэргэжилтнүүд тавих юм байна. Арга хэмжээнд МХЕГ, аймаг сумдын байцаагч нар болон уул уурхайн компаниудын байгаль орчны асуудал эрхэлсэн төлөөлөгч зэрэг 300 гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ. Энэ удаагийн арга хэмжээг “Оюутолгой” ХХК ивээн тэтгэж байгаа бөгөөд төлөөлөгчид тус төслийн талбайд зочилж, уурхайн бүтээн байгуулалт болон байгаль орчны нөхөн сэргээлтийн ажилтай нь танилцах юм. 

О.Хос

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж