Монгол Улсын иргэн 28 настай орчуулагч бүсгүй Ш.Алтантуяаг Малайз улсын Силангор мужид Субам дам гэх ойд 2006 оны арваннэдүгээр сарын 09-нд хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч байсан. Түүний амийг гардан хөнөөсөн гэх хоёр цагдааг шүүх давж заалдах шатны шүүх хурал энэ сарын эхээр болж тэдэнд оноосон цаазын ялыг хэвээр үлдээжээ. Тэдэнд 2009 онд анхан шатны шүүхээс мөн цаазын ял оноож байсан. Харин хэргийн гол буруутан буюу захиалагч болох Р.Багинда цагаатгагдсан. Ш.Алтантуяагий амийг хөнөөх үед Р.Багинда нь Малайзын одоогийн Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Д.ЖАРГАЛ