Финландад газар доор зоогийн газар байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Финландад газар доор зоогийн газар байгуулжээ

Финланд улсын нэгэн тогооч дэлхийд урьд өмнө нь байгаагүй өвөрмөц зоогийн газрыг байгуулжээ. Учир нь энэхүү зоогийн газар нь газар доор 80 метрийн гүнд байдгаараа хэрэглэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа гэнэ. Ялангуяа тансаг хоолны чамин амтыг байгалийн зэрлэг өнгө төрхийг мэдрүүлэм, сонин содон орчинд амтлахыг хүсэгчдэд зориулж давсалсан яргай загас, хүйтэн гоймонтой шарсан үхрийн махыг Францын алдарт Pernod-ын дарстай амтлах боломжийг энэхүү ресторан олгох аж. Газар доорхи зоогийн газар Финландын нийслэл Хельсинкигээс холгүй 60 км-ийн зайд орших Лохья хотод өчигдөр буюу даваа гаригт үйл ажиллагаагаа ийнхүү эхэлжээ. Энэхүү зоогийн газарт дөрвөн төрлийн хоолноос бүрдэх оройн хоол зооглож нэг удаа үйлчлүүлэхэд 128 евро буюу 160 ам.долларыг төлөх хэрэгтэй гэнэ. Уг иж бүрдэл нь Францын алдарт брэндийн дарс болон уг зоогийн газрын шарсан мах бүхий нэрийн хоолнуудаас бүрдэх юм байна. Түүнчлэн энэхүү ресторан нэг удаа 64 үйлчлүүлэгч хүлээн авах бүрэн чадалтай гэнэ. 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж