”НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнд заавал хариуцлага тооцно”

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

”НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнд заавал хариуцлага тооцно”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч сүүлийн өдрүүдэд нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгууд дээр бүрэн бус техник ажиллуулсан, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс үүдэн дараалсан осол гарч хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлтэй хэрэг явдал гарлаа. Барилгын захиалагч байгууллагууд болон гүйцэтгэгч компаниуд, тэдгээрийн эзэд төрийн хууль тогтоомжийг зөрчих, дур зоргоороо авирлах, үл тоомсорлох, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны наад захын дүрэм, журмыг биелүүлдэггүй байдал хавтгайрч, газар авснаас хүний амь нас хохирсон осол гарч байна. Энэ бол мэргэжлийн хяналтын байгууллага маш муу ажиллаж байгаагийн тод жишээ. Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэнг ажлаас нь огцруулах тухай хүсэлт гаргаж, МХЕГ-ын дарга Р.Содхүүд хүргүүлсэн байгаа. Харин өнөөдрийг хүртэл ямар нэг хариу шийдвэр өгөхгүй байгаад гайхаж байна. Өнөөдрийн зөвлөгөөн дээр НМХГ-ын орлогч дарга ирсэн байна. Нийсэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр баригдаж байсан уг барилгад  танай байгууллагаас мэдэгдэл хүргүүлсэн үү? Гэхэд, НМХГ-ын орлогч дарга н.Ням-очир: “Бид мэдэгдэл хүргүүлсэн. Харин акт болон албан шаардлага хүргүүлээгүй” гэлээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэлэхдээ гарсан эмгэнэлт явдалтай холбоотой маргаангүй байгаа нэг зүйл бол Мэргэжлийн хяналтын газар хангалтгүй ажилласан нь тодорхой байна. Ямар ч албан тушаалтан хариуцлага алдсан бол ямар нэг байдлаар шийтгүүлэх ёстой. Танил тал, хэлхээ холбоогоо ашиглан хариуцлагаас мултрах гэсэн зохисгүй үйлдэл гаргахыг би Засаг даргын хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.  Ямар нэг арга замаар хариуцлагаас мултарна гэж бодож байгаа бол том эндүүрэл шүү гэдгийг хатуу анхааруулж байна гэв. Ингээд Нийслэлийн Засаг дарга, Барилгын хөдөлмөр аюулгүй ажиллагааны улмаас дүүргүүдийн Засаг дарга нарт хариуцсан нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын аюулгүй байдлын үйл ажиллагаанд хатуу хяналт тавьж ажиллах, нийтийн эзэмшлийн зам талбайд таггүй худаг/траншей/, ухсан хүх байвал яаралтай таглах, зам засвар болон, хот тохижилтын хүрээнд хийгдэх ажлуудыг заавал олон нийтэд урьдчилан мэдэгдэж байх зэрэг үүрэг даалгаврыг өглөө. Мөн Нийслэлийн Засаг даргын барилга хот байгуулалт дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөрт зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад тусгай таних тэмдэг тавьж, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актын дагуу зохих арга хэмжээг авахыг үүрэг болголоо.

С.СҮНДЭР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж