РС тоглогч хүүхдүүдийг сургалтад хамруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

РС тоглогч хүүхдүүдийг сургалтад хамруулжээ

Дорнод аймгийн Хүүхдийн төлөө хэлтэс Хэрлэн сумын 2,4-р багийн нутаг дэвсгэр дэх РС тоглоомын газруудаар тандалт хийжээ. Үүний дагуу байнга тоглодог 20 орчим хүүхдийг сонгон “Компьютер тоглоомын хор нөлөө”, “Видео тоглоомын ESRB зэрэглэл гэж юу вэ” сэдвээр сургалтад хамруулсан байна. Сургалтад компьютер тоглоом удаан хугацаагаар тоглосноор ямар хор, нөлөөтэй болох талаар болон хэрхэн зүй зохистой, өөрсдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоом тоглож байх, видео тоглоомны насны ангилал заасан агуулгын тэмдэглэгээ, зэрэглэлийн талаар мэдээлэл өгсөн байна.

                                                                                                                                Эх сурвалж: www.DNews.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж