Сонгодог хөгжимд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг”Мемори поп оркестр”-ын тоглолт энэ есдүгээр сарын 16-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Завь” кафед, задгай тайзан дээр болох гэж байна. Цахилгаан хөгжмийг симфони оркестртой хослон тоглох “Мемори поп оркестр”-ын сонгодог үдэшт үзэгчдийн сэтгэлд хоногшсон, дурсамж үлдээсэн танил аялгуу эгшиглэж, Монголын шилдэг дуурийн дуучид Италийн хөгжмийн зохиолчдын ари, романсаас дуулж, таны сэтгэлийг сэргээж өгөх нь лавтай.
Өдгөө найм дахь жилдээ тоглолтоо хийх гэж буй “Мемори поп оркестр”-н уран бүтээлчид энэ удаад Паркийн “Завь” кафед, задгай орчинд тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тоглолтын тасалбар 45,000 төгрөг бөгөөд таныг Италийн хөгжмийн зохиолчдын аялгуунд уяраах гэнэ.