Чуулганы нэгдсэн хуралдаантай

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаантай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарлаад байна. Уг хуралдаанаар  Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/;

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай тухай хуулийн төслүүд, “Тогтоолд нэмэлт оруулах тухай”, “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай”, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн болон холбогдох УИХ-ын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/-ийг тус бүр хэлэлцэнэ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж