Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмлээ

Нийтийн тээврийн хэрэгслээр төрийн албан хаагчид зорчих болсон нь нийтийн тээврээр үйлчлүүлэх хүмүүсийн тоог нэмэх болсон. Үүнийг дагаад нийтийн тээврийн хэрэгслийн хүрэлцээ хангамжийн талаар ч яригдаж буй. Хэдийгээр нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмсэн ч мөн л хүрэлцэхгүй байгаа учраас өчигдрөөс эхлэн нийслэлийн Нийтийн тээврийн газраас нийт 18 чиглэлийн тээврийн хэрэгслийн тоог нэмлээ. Тодруулбал, Толгойт-Халдвартын эмнэлэг, Өнөр хороолол-Халдвартын эмнэлэг, Өнөр хороолол-Бөмбөгөр-Баянбүрд-Халдвартын эмнэлэг, Баянхошуу-МУБИС, Ган хийц-ХМК-Зайсан, Баруун салаа-Саппоро-ОУЭЗБДС, гэсэн эдгээр чиглэлд хоёр хоёр автобус нэмсэн юм. Харин Толгойт-Вокзал-Ботаник-Амгалан, Орбит-Бөмбөгөр-Ард кинотеатра, 5 шар-Офицеруудын ордон-Баянзүрхийн товчоо, Вокзал-7буудал-Япон цэргийн цогцолбор, Улиастай-Сансар-ЗГАБ-Согоотын гудамж, Булгын 20-р гудамж-Дэнжийн 1000-3.4-р хор-Өнөр хороо гэсэн эдгээр чиглэлд үйлчлэх автобусны тоог нэг нэгийг нэмэлтээр гаргаж эхэллээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж