
Их Британийн эдийн засаг 2012 онд анх удаагаа дараалсан уналтыг харуулсан юм. Эхний улиралд нь ДНБ-ний өсөлт 0,3 хувиар, хоёрдугаар улиралд 0,7 хувиар тус тус унасан байв. Британийн эдийн засгийн хэдэн улирал дараалсан уналт анх 2009 онд тохиолдож байжээ.
Наймдугаар сарын эхээр Английн банк энэ жилийн эдийн засгийн өсөлтийн дүгнэлтээ нэг хувиас бараг тэг хүртэл бууруулсан байлаа. Үүний гол шалтгааныг евро бүсийн өрийн хямрал гэсэн билээ.
Ш.МЯГМАР