Иракийн нутагт болсон хорь гаруй террорын ажиллагаа тавь гаруй хүний аминд хүрсэн тухай мэдээлэв. Өнгөрсөн амралтын хоёр хоногт олон хотуудад аллага үйлдэгдэн наад зах нь 52 хүн амиа алдаж, 250 гаруй хүн шархадсан байна. Хамгийн том хэмжээний аллага Иракийн өмнөд нутгийн имам Али аль-Шаркийн бунханы дэргэд болж, хоёр машин дэлбэрэх үеэр 14 хүн амиа алдсанаас гадна 60 гаруй хүн шархаджээ. Үүний өмнө хэсэг зэвсэглэсэн хүмүүс Багдадын хойд хэсэгт армийн харуулын байрыг дайрсан байв. Нэмэлт хүчин ирэх үеэр замд тавьсан бөмбөг дэлбэрчээ. Нийт 11 цэрэг алагдаж, найм нь шархадсан байлаа.
Ням гаригийн өглөө тэсрэх төхөөрөмжтэй машин Киркук хотын North Oil Company гэх улсын компанийн байрны өмнө дэлбэрэх үер долоо хүн үрэгдсэн ба 17 хүн шархадлаа.
Бас нэг машин Насария хот дахь Францын консулын байрны дэргэд дэлбэрчээ. Хохирогчдын талаар мэдээлэл байхгүй. Террористууд хүмүүс олноор цуглардаг бараан захууд захиргааны байрны талбай, зочид буудлуудыг гол байгаа болгосон байв. Тус орноос Америк цэрэг гарсны дараанаас террорын ажиллагаа тасрахгүй байгаа юм Наймдугаар сард аллагын улмаас нийтдээ 278 хүн амиа алджээ.
Ш.МЯГМАР