Улаанбаатарт 11 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 11 хэм дулаан байна

2012 оны 09 дүгээр сарын 11-н 08 цагаас 20 цаг хүртэлх    
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2012 оны 9 дугээр сарын 12-ноос 9 дүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 12-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна. 14-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж