Зүүн хойд Азийн худалдаа, ЭЗ-ийн чуулгад оролцов

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Зүүн хойд Азийн худалдаа, ЭЗ-ийн чуулгад оролцов

Зүүн хойд Азийн худалдаа, хөрөнгө оруулалтын 8 дахь удаагийн үзэсгэлэн яармаг 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-ын Зилинь мужийн Чанчунь хотноо нээлтээ хийв.

Үзэсгэлэн яармагийн хүрээнд болсон Зүүн хойд Азийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны 6 дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар  оролцож үг хэлэв. Элчин сайд Ц.Сүхбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улс Зүүн хойд Азийн улс орнуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэхийн төлөө байгааг илэрхийлж, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар санал дэвшүүлэв.

Үзэсгэлэн яармаг, чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Цишань, Лесото улсын Үндэсний ассамблейн дарга С.Мотаняне, Камбожийн Ерөнхий сайдын орлогч Им Чай Ли, Тонга улсын гүнж Пилолеви Туита, БНСУ-ын Ерөнхий сайд асан Го Кун, Тайландын Ерөнхий сайдын орлогч асан Корн Дабаранси, БНАСАУ-ын Худалдааны дэд сайд Сой Гилбок, ОХУ-аас БНХАУ-д суугаа худалдааны төлөөлөгч Цыплаков зэрэг өндөр түвшний төлөөлөгчид, БНХАУ-ын Худалдааны яам, Хөгжил шинэчлэлийн хороо, Зилинь мужийн удирдлага оролцжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж