
Харин уг “Galaxy Note 2” смартфон нь ирэх сарын 15-наас Их Британид худалдаанд гаргах тов зарласан байна. Энэхүү “Galaxy Note 2” нь 5.5 инч дэлгэцтэй, 1.6 гегагерцийн хос процессортой бөгөөд ухаалаг бичил элементтэй гэнэ. Тус корпорацийн зүгээс уг “Galaxy Note 2” смартфоноо удахгүй худалдаанд гарах “Apple” корпорацийн “ iPhone 5” смартфоноос илүү амжилт олно гэдэгт найдаж байгаа аж.
Дашрамд сонирхуулахад энэхүү смартфоны үнэ нь 544 фунт стерлинг байх гэнэ.
Б.Анхтуяа