Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Монгол Улсад айлчилж байгаа Хятадын коммунист залуучуудын эвлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын Нарийн бичгийн дарга хатагтай Ван Хун-янь тэргүүтэй Хятадын залуучуудын төлөөлөгчдийг 9 дүгээр сарын 7-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.
Монгол, Хятадын хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, түүний дотор хүүхэд, залуучуудын солилцоог идэвхжүүлэхэд хоёр улсын засгийн газар өндөр ач холбогдол өгч, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг Б.Батхишиг тэмдэглээд хүүхэд, залуучуудын солилцоог улам бүр идэвхжүүлэхэд ГХЯ-ны зүгээс цаашид ч анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Ван Хун-янь тэргүүтэй 60 хүний бүрэлдэхүүнтэй Хятадын залуучуудын төлөөлөгчид 2012 оны 9 дүгээр сарын 5-11-нд Монгол Улсад айлчилж байна. Хятадын залуучуудын төлөөлөгчдийг Монголын залуучуудын холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбоо хамтран хүлээн авч байна. Хятадын залуучууд айлчлалынхаа хүрээнд Эрдэнэт хотод зочилжээ гэж ГХЯ-наас мэдээлэв.