Өнөөдрийн 08.00 цагаас оройн 20.00цаг хүртэлх цаг агаарын мэдээг танилцуулъя. Өнөөдөр баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг байх бол Төв болон говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орох ажээ. Салхи зүүн зүгийн нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус, Говийн нутгийн зүүн хэсэг, Дарьганга, Дорнодын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байх аж.
Харин Улаанбаатар хотод үүлэрхэг байх ба өчигдөр өдрөөс эхлэн орсон бороо үргэлжлэн орох юм байна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 градус дулаан байна. Өглөөний 05 цагийн байдлаар Улаанбаатар хотод 4 градус дулаан, харьцангуй чийг 93 хувь, агаарын даралт 853 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.
Холбоотой мэдээ