Япон цахим хамгаалалтын хүчинтэй болно

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Япон цахим хамгаалалтын хүчинтэй болно

Японы Батлан Хамгаалахын сайд цахим ертөнцийн халдлага дайралттай тэмцэхийн тулд ирэх 2013 он гэхэд тус улсад батлан хамгаалахын шинэ хүчин байгуулах болсон тухай мэдэгджээ. Энэхүү цахим хамгаалалтын хүчин нь 100 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэд компьютерын вируснуудын талаар мэдээлэл цуглуулаж, дүгнэлт хийж, хорлон сүйтгэгчдийн вирусны  дайралтыг эсэргүүцэх хүчин чадал, чадварыг нэмэгдүүлэх гэнэ. Японы  батлан хамгаалахын сайдын мэдээлснээр уг цахим хамгаалалтын хүчин байгуулагдсанаар тус улс ямар нэгэн вирус, гадны дайралтаас өөрийн улсаа хамгаалах боломж илүү нэмэгдэнэ гэж үзжээ. Мөн энэхүү хүчин нь батлан хамгаалахын агаар, далай, газар зэрэг бүхий зэвсэгт  хүчинтэй хамтран ажиллах бөгөөд тус хүчинийхэн цахим дайралтын эсрэг хариу дайралт хийх аргад суралцах гэнэ. Сүүлийн үед Япон улсад цахим халдлага болон тагнуул хийх нь элбэг болсонтой тул зайлшгүй тусгай хүчин байгуулах шаардлагатай болжээ.

Б.Анхтуяа  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж