Филип Ротт Википедиаг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Филип Ротт Википедиаг шүүмжлэв

Америкийн нэрт үргэлжилсэн үгийн зохиолч Филип Ротт өөрийнх нэгэн романы утга санааг өөрчилсөн хэмээн чөлөөт нэвтэрхий толь Википедиаг шүүмжилжээ. Ротын мэдэгдсэнээр түүний “The Human Stain” нэртэй, 2000 онд хэвлэгдсэн роман  нь Википедиад алдаатай хэвлэгдсэн гэнэ. Түүнчлэн ташаа бичсэн энэхүү үйлдэл нь Википедиагийн хувьд анхны тохиолдол нь биш гэдгийг мөн баталж байгаа аж.

Тэрбээр “Дэлхий дээр олон мянган хэрэглэгч Википедиаг хамгийн үнэн зөв мэдээллийг өгдөгт итгэж асар их мэдээллийг авдаг. Гэтэл удаа дараалан иймэрхүү хэрэг давтагдаж байгаа нь хэрэглэгчдийн өмнө Википедиагийн гаргаж байгаа том алдаа” хэмээн мэдээлжээ.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж