-Танай яамнаас ерөнхий боловсролын дунд сургуулийн ийн хүүхдүүдэд заавал уншуулах номын жагсаалт гаргасан гэсэн. Үүнийг ямар судалгаан дээр үндэслэж гаргасан юм бол?
-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ямар ч 88 номын жагсаалт гэж гаргаагүй гэдгийг албан ёсоор хэлье. “Оюунт монгол” гэдэг ТББ-аас гаргасан жагсаалт юм билээ. Тус байгууллагын хүмүүстэй холбогдож лавлахад “сэтгүүлчийн алдаа гарчээ” гэдгээс өөр тайлбар өгсөнгүй. Ямартай ч манай яамнаас ийм мэдээлэл гараагүй, худлаа шүү гэдгийг хэлье.
-Цаашид ийм номын жагсаалт гаргах уу?
-Бид хүүхдийг номоор хөгжүүлэх, хүүхдүүдийг ном уншдаг болгох талаар тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд бид хүүхдэд заавал уншуулах номын жагсаалт гэж гаргана. Энэ жагсаалтыг гаргахдаа эрдэмтэн, судлаачид, ЕБС-ийн багш нар болоод олон нийтийг оролцуулсан хэлэлцүүлэг явуулна. Үүн дээрээ үндэслэж номын жагсаалтаа гаргана.