Сэлэнгэ аймгийн хэмжээнд улсын болон төсөвт, хувийн хэвшлийн 34 цэцэрлэгийн 74 хувь нь хувилбарт сургалтыг зохион байгуулж, 7102 хүүхэд Сургуулийн өмнөх боловсролд хамрагдан, хамран сургалт 97 хувьтай байна. Мөн цэцэрлэгийн үндсэн бүлгийн хамран сургалт 83 хувьд хүрчээ. Гэр цэцэрлэгийг Сүхбаатар, Алтанбулаг, Баруун бүрэн, Ерөө, Зүүнбүрэн, Орхонтуул, Сант, Түшиг, Хүдэр, Цагааннуур, Шаамар, Жавхлант сумд болон Хэрх, Номгон тосгонд ажиллуулж, сүүлийн гурван жилд давхардсан тоогоор 4329 хүүхэд хамрагдсан байна. Аймгийн хэмжээнд 16 цэцэрлэг эмчтэй болж, хүүхэд бүрд эрүүл мэндийн карт хөтөлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих боломжийг бүрдүүлжээ.
Р.Бумдарь /Сэлэнгэ/