УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Эрхэм гишүүн тойрогтоо жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд “Завхан 500” хөтөлбөр хэрэгжүүлсэн юм байна. Энэ хүрээнд гишүүний нэг тэрбум төгрөгийн багцаасаа 500 сая төгрөгийг дээрх хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөж холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлжээ.
Энэ дагуу нийт 108 аж ахуйн нэгжид 500 сая төгрөг зарцуулагдахаар болж, одоогийн байдлаар 400 сая төгрөг нь тэдгээрт хүрээд буй аж. Үлдэгдэл 100 сая төгрөг нь холбогдох яамны санд төвлөрч буй. Энэ нь жижиг, дунд үйлдвэрүүд төслийнхөө дагуу зээлээ ашиглаж уу гэдгийг нягталсны дараагаар холбогдох яам нь үлдсэн 100 сая төгрөгийг шилжүүлэх аж. Гэтэл зарим хэвлэлд үүнийг нь мушгин гуйвуулж “УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 100 саяыг зувчуулж 400 сая төгрөгөөр намын нөхдөө ивээн тэтгэжээ” гэж мэдээлсэн байна. Энэхүү мэдээлэл нь ор үндэсгүй зүйл бөгөөд ташаа болохыг эрхэм гишүүн онцолж ийнхүү няцаалт хийлээ.
Тэрбээр “Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай би маргалдаж байсангүй, тэдэнтэй ойлголцож хамтран ажилладаг. Хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэж тэдэнтэй ямар нэгэн маргаан мэтгэлцээнд орж байгаагүй гэдгийг улс төр хийж байгаа 12 жилийн минь амьдрал харуулна. Харин энэ удаад зохион байгуулалттай гэж харагдахаар сонин хэвлэл дамжин гүтгэлэг явж байгаа учраас тайлбар хийхээс аргагүй байдалд хүрлээ. Ер нь би хэвлэлд хангалттай нээлттэй байдаг улстөрч гэж өөрийгөө боддог. Надаас тодруулга тайлбар шаардлагатай бол би хэнд ч нээлттэй хариу өгнө. Өмнө нь ч ийм байсан. Одоо ч гэсэн та бүхний асуултад хариулъя. Энэ сэдвийг яриад тараагаад байгаа хүмүүсийн талаар янз бүрийн мэдээлэл ирж байгаа. Үүнийг би маргаан болгоод, ухаж төнхөх хүсэл алга. Энэ гүтгэлэг зогсохгүй байгаа учир энэ тайлбарыг хийж байна” гэсэн юм. Болсон явдлын тухайд:
“Завхан аймгийн ард иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдээс жижиг дунд үйлдвэрийг дэмжих, ажлын байр бий болгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулж өгөөч гэсэн төсөл хөтөлбөрүүдийг байнга ирүүлдэг аж.
Нутгийн иргэд маань бэлэн мөнгөний дэмжлэг биш өөрсдийнхөө хийж чаддаг зүйлээ жижиг дунд үйлдвэрийг дэмжихийг санал болгодог.
УИХ-ын гишүүн миний бие Завхан аймагт Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх зорилгоор 2012 оны Улсын төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтын ХХIY.1.30–д “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх / Завхан/ 500,0 сая төгрөг хэмээн тусгуулсан.
Уг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналыг 2012 оны 01 сараас эхлэн эрх бүхий байгууллага албан тушаалтанд тавьсаар ирсэн.
Тухайлбал: 2012 оны 01 сарын 19-ны өдөр ХХААХҮСайд Т.Бадамжунайд хандан 9/475 тоот албан бичгээр Завхан аймагт хэрэгжүүлэх 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тус яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан төсөл сонгон шалгаруулах саналтай байгаагаа мэдэгдсэн бөгөөд Сангийн сайдын 2012 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 32 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад зааснаар санхүүжилтийг 3 сард багтаан шийдвэрлэхээр заагдсан байдаг.
Төслийн сонгон шалгаруулалтыг ХХААХҮЯам 5-р сарын 09 өдөр зарлаж 5-р сарын 16 –ны өдөр шалгаруулалтаа хийсэн.
Төслүүдийн эхний 80 хувийн санхүүжилтийг ХХААХҮЯамнаас иргэд, аж ахуйн нэгжид шилжүүлж, үлдсэн 20 хувийг гүйцэтгэлийн үр дүнгээс хамааран санхүүжүүлэхээр төрийн сангийн дансанд хадгалагдсан байгаа.
Энэ төсөл хөтөлбөр 2012 оны 05 дугаар сард ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжин хийгдсэн байхад УИХын гишүүн миний биеийг 100 сая төгрөгийг шамшигдуулсан мэтээр гүтгэж байгаад харамсаж байна.
Завхан аймгийн Цагдаагийн байгууллага шалгаж, дээрх үйлдэл нь хууль тогтоомжийг зөрчөөгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болохыг 2012.06.25-ны өдрийн 11/1181 тоот шийдвэрээр нотолсон. Завхан аймгийн Прокурорын газрын 2012 оны 8-р сарын 01-ний 297 тоот тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болохыг тогтоосон хуулийн шийдвэрүүд гарсан байгаа” гэж ярилаа.
Мөн түүний тайлбарласнаар сонгуулийн дараахан дээрх сенсааци дэгдэхэд холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгаад үндэслэлгүй болохыг нь тогтоосон байна. Гэвч дээрх мэдээллийг дахин цацаж буй нь цаанаасаа зохион байгуулалттай байж болох талтай юм хэмээн мэдэгдлээ.

Г.ДАРЬ