АН-ын бүлэгт Ерөнхий сайд мэдээлэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэгт Ерөнхий сайд мэдээлэл хийж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа Төрийн ордны “А” танхимд эхлээд байна. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож мэдээлэл хийж буй юм. Энэхүү мэдээлэл нь 2012-2016 онд хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй холбогдож байгаа юм. Засгийн газрын хувьд өнгөрсөн бямба гаригт хуралдаад шинэчлэлийн Засгийн газрын баримтлан ажиллах мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Дашрамд сануулахад, УИХ дахь МАН-ын гишүүдийн хуралдаан завсарласан байгаа бөгөөд үдээс хойш эргэж 15.00 цагийн орчимд орохоор болоод байна. Гэхдээ үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар албан ёсны мэдээлэл хийсэнгүй, үдээс хойш эргэж хуралдсаны дараа болно гэсэн байр суурь барьж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж