“Pieta” кино “Алтан арслан” хүртжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

“Pieta” кино “Алтан арслан” хүртжээ

Италийн Лидо аралд өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Венецийн кино наадам албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Кино ертөнцийн шилдгүүдээ тодруулж буй уг наадамд Өмнөд Солонгосын найруулагч Ким Ки Дукийн “Pieta” кино шилдгээр тодорч “Алтан арслан” хүртжээ.

Харин шилдэг эрэгтэй жүжигчнээр Америкийн нэрт найруулагч Паул Томас Андерсоны “The Master” киногоор жүжигчин Филип Сеймур Хоффмен болон  Хоакин Феникс нар шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн байна.

Түүнчлэн уг кино наадмын мөнгөн арслангийн шагналыг  мөн “The Master киноны найруулагч Паул Томас Андерсон хүртжээ.

Энэхүү наадмын шүүгчээр Америкийн нэрт найруулагч Майкл Менн ажилласан бөгөөд тэрбээр шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг “Fill the Void” киноны жүжигчин Хадас Яронд гардуулан өгсөн байна.

Уг кино нь Израйлын кино найруулагч Ассап Америйн уран бүтээл аж. Энэхүү наадамд шилдгээр тодорч “Алтан арслан” хүртсэн өмнөд Солонгосын “Pieta” киноны найруулагч Ким “Энэхүү шагналын эзэн болсон нь манай улсын кино урлагт болоод үзэгчдэд маань маш том бэлэг болж байна. Сэтгэл маш их хөдөлж байна” хэмээн өөрийн сэтгэгдлээсээ хуваалцсан байна.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж