Хэрэглээний үнийн улсын индекс буюу бидний хэлж заншсанаар инфляци наймдугаар сард өмнөх сарынхаас 0.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 14.9 хувиар өссөн талаар Монголын үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнд бүх шатны боловсролын байгууллагын сургалтын төлбөр өссөн нь голлон нөлөөлсөн талаар албаныхан тайлбарлав. Сүүлийн саруудад инфляцид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн хэлбэлзэл нөлөөлдөг байсан бол энэ сард хичээл орох цагаар боловсролын байгууллагын сургалтын төлбөр өссөн нь нөлөөлсөн байна. Энэхүү боловсролын бүлгийн үнийн өсөлтийг тогтоохдоо хувийн болон улсын бага,дунд, их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг судалж тооцдог байна.
У.БОЛОР