Вьетнамд үер болж, 29 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Вьетнамд үер болж, 29 хүн нас баржээ

Вьетнамын төв болон хойд хэсгийн нутгуудаар хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, хөрсний нуралт үүссэн байна. Үүнээс болж нийт 29 хүн нас барж, дөрвөн хүн ор сураггүй болжээ. Өнгөрсөн баасан гаригт  энэхүү үерийн улмаас Йенбай мужид 16 хүн нас барж, хоёр хүн сураггүй болсон бөгөөд тэдгээр хүмүүсийн ихэнхи нь “Хмонги” хэмээх ядуу омгийн хүмүүс аж. Тэдгээр хүмүүс нэгэн хувийн компаний үйл ажиллагаа явуулдаг уурхайгаас хууль бусаар төмрийн хүдэр олборлож байгаад хөрсний нурангид даруулан нас барсан байна. Харин  Вьетнамын төв хэсэгт үерийн улмаас 13 хүн нас барж, хоёр хүн нас барчээ. Мөн уг их хэмжээний үерийн улмаас цагаан будааны талбай усанд угаагдан, байшин барилга, зам, гүүр усанд автсан байна. Энэхүү үерийн улмаас Вьетнам улс 22  сая ам.долларын хохирол амсчээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж