Дорнод аймгийн Баяндун суманд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч, дипломатч Дондогийн Цэвэгмэдийн гэрэлт хөшөөг босгосон байна. Уг хөшөөг Д.Цэвэгмэдийн хүү МУ-ын Төрийн соёрхолт барималч Ц.Амгалан урласан ажээ. Эх орноо НҮБ-д гишүүнээр элсэхэд үнэтэй хувь нэмэг оруулж , энэ тухайгаа дэлхий нийтэд зарлан тунхаглаж, НҮБ-ын төв байрны өмнө алтан соёмбот далбаагаа мандуулах хэн хүнд олдохгүй ховор аз завшаан тохиож, эх орон ард түмнийхээ өмнө түүхэн гавьяа байгуулсан эрхэм энэ хүнийг ийнхүү төрсөн нутаг Дорнод аймгийн Баяндун суманд мөнхлөн хөшөөг нь сүндэрлүүлжээ. Хөшөөний нээлтэд тус аймаг, сумын удирдлагууд болон Д. Цэвэгмид гуайн үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсөд нь оролцож, Д.Цэвэгмид гуайн амьдрал уран бүтээлийн холбогдолтой зургийн цомгийг сумын удирдлагуудад гардуулан өгсөн байна.
Э.Сар