Шинээр томлигдсон дарга нарыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Шинээр томлигдсон дарга нарыг танилцууллаа

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болсон. Зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон Захирагчийн ажлын албаны харьяа газрын даргаар томилогдогсон хүмүүсийг танилцуулсан юм.

1.Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана

1969 онд төрсөн. Багш, бизнесийн удирдлагын бакалавр, төрийн удирдлагын арга зүйч. Боловсролын ухааны магистр зэрэгтэй.

1991-1993 онд боловсролын байгууллагад лаборант, багш

1993-2001 онд Монголын хөрөнгийн биржид программист, албаны дарга

2001-2009 онуудад хувиараа аж ахуй эрхэлж байсан.

2009 оноос өнөөг хүртэл Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан.
 
2.Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар

1961 онд төрсөн. Технологич инженер мэргэжилтэй, техникийн ухааны болон төрийн удирдлагын магистр.

1987-1990 онд Цахилгаан Шуудан Холбооны газар техникч

1990-1996, 2000-2004 онд МоАХ-ны УБ хотын дарга, дэд дарга

1996-1997, 2005-2009 онуудад гаалийн байгууллагад дарга, эрхлэгч

1997-2000 онд “УБ хот тохижилт” компаний захирал

2004-2005 онд УИХ-ын гишүүний туслах
 
3.Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж

1958 онд төрсөн, Авто замын инженер мэргэжилтэй, төрийн удирдлагын менежер.
Монгол улсын зөвлөх инженер.

1980 оноос УБ хотын зам барилга, ашиглалтын контор, трест, Авто замын газар, АЗГ-ын орон нутаг дахь салбар, АЗГ-ын төв лаборатори, Авто замын хяналт судалгааны төв, Авто замын төсөл зэрэг байгууллагад замчин, бригадын дарга, мастер, чанарын инженер, мэргэжилтэн, хэлтсийн дарга, тэргүүн дэд захирал, төслийн удирдагчаар мэргэжлийн дагуу ажиллаж байсан.
 
4.Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Хурандаа, Д.Батжаргал

1961 онд төрсөн, Цагдаагийн Академи, ОХУ-д Холбооны дээд сургуулийг тус тус төгссөн.

1991-2006 онуудад Тусгай хэлтсийн төлөөлөгч, чиглэлийн ахлах, тасгийн дарга, хэлтсийн дарга

2006-2008 онд Эрүүгийн цагдаагийн газарт, Тамгын хэлтсийн дарга, газрын дарга

2008-2012 онд Дархан-Уул аймгийн ЦГ-ын дарга

2012 оны 9 сарын 4-нээс Нийслэлийн Цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байна.
 
5.Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн            
                
1961 онд төрсөн. Инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр.

1984-2000 онд Түлш эрчим хүчний салбарт монтер, мастер, инженер, диспетчер, хэсгийн ахлагч зэрэг ажлуудыг хийж байсан.

2000-2002 онд Дэлхийн банкны төслийн мэргэжилтэн.

2002-2010 онд ДЦС-4 ТӨХК-д хэсгийн ахлагч, хангамжийн мэргэжилтэн

2010 оноос “Жемерком” ХХК-д захирал зэрэг ажлыг хийж байсан.
 
6.Усны барилга байгууламж НӨҮГ-ын дарга С.Майнбаяр

1958 онд төрсөн. МУИС-ыг төгссөн, багш мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

1980-1990 онуудад боловсролын байгууллагад

1991-1999 онуудад хувиараа аж ахуй эрхэлж байсан.

2000 оноос МоАН, АН-ын ХЭГ, сургалт судалгааны албанд улс төрийн ажилтан, олон нийт хариуцсан менежер, зохицуулагч зэрэг ажлыг хийж байсан.
 
7.Улаанбаатар зам засвар, арчлалт компани” НӨҮГ-ын дарга Ц.Арсландорж

1955 онд төрсөн. Механик инженер мэргэжилтэй, төрийн удирдлагын арга зүйч

1977-1984 онд Сүүний үйлдвэрт лаборант

1984-2003 онд Найрамдлын районд хорооны дарга, хот тохижилтын байцаагч, байцаагч инженер, ахлах байцаагч, гаражийн дарга, Тохижилт үйлчилгээний компанийн захирал

2003 -2009 онд УБТЗ-ын Авто тээвэр үйлчилгээний төвд орлогч дарга, дарга

2009 оноос УБТЗ-ын Бээжин дэх төлөөлөгчөөр ажиллаж байв.
 
8.Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан

1974 онд төрсөн, Эрх зүйч. Төрийн удирдлагын менежер.

1996-2009 онд хувийн хэвшилд,

2009-2012 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч.
 
9.Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газрын дарга Ч.Бямбажав

1961 онд төрсөн. Барилгын техникч, санхүүч, бизнес удирдлагын менежер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

1987-2007 онд ОСНАА-н трест, контор, СӨХ зэрэг орон сууцны байгууллагуудад инженер, албаны дарга, ахлах инженер, ерөнхий инженер, захирал

2008 оноос өнөөг хүртэл Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт, зохицуулалтын албанд менежер, дарга зэрэг ажлыг хийж байсан.
 
10.Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газрын дарга З.Занданпүрэв

1966 онд төрсөн. Сантехник дулаан хангамжийн инженер мэргэжилтэй, Халаалт, агаар сэлгэлт, сантехник инженерийн магистр зэрэгтэй. Монгол улсын зөвлөх инженер

1990-1992 онд ОСНАА-н контор, Найрамдлын районы шинэ АҮТөвд техникч, инженер

1992-2002 онд хувиараа аж ахуй эрхэлж байсан.

2003-2009 онд Чехийн зүүн Азийн худалдааны танхимын Монгол улс дахь төлөөлөгч

2009 оноос “Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮГ-ын дэд дарга, ерөнхий  инженер
 
11.Гэр хорооллыг барилгажуулах төслийн нэгж Ш.Ганхуяг

1966 онд төрсөн. Инженер технологич мэргэжилтэй.

1990-2010 онд хувийн сектор болон иргэний нийгмийн байгууллагуудад менежер, гүйцэтгэх захирал, Газар хөдөлгөөн ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн.

2010 оноос Миду ХХК-ийн зөвлөхөөр ажиллаж байна.
 
12.Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Очирбат

1971 онд төрсөн, Газар зүйч мэргэжилтэй. Удирдахуйн ухааны магистр, газар зүйн ухааны доктор.

1993-1996 онд ШУА-д эрдэм шинжилгээний ажилтан

1996-2006 онд нийслэлийн ЗДТГ, Хот байгуулалтын хүрээлэн, МХГ-т мэргэжилтэн, секторын эрхлэгч, хэлтсийн дарга

2006-2011 онд БХБЯ, ЗТБХБЯ-д газрын дарга

2011 оноос Тогтвортой хөгжлийн зөвлөхөөр ажиллаж байсан.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж