Дэлхийн манлай теннисчин Беларусын Виктория Азаренкагийн хувьд энэ жилийн “Австралийн нээлттэй тэмцээн”-нд түрүүлж, Лондонгоос хүрэл медаль (холимог хосын алттай) хүртээд байсан түүний хувьд оны сүүлийн “Их дуулга” болох Америкийн нээлттэй тэмцээний шигшээд шалгарснаар 950 мянган ам.доллар хүртэж, чансааны 1600 оноо хүртжээ.
Энэ жилийн “Америкийн нээлттэй тэмцээн”-ий үеэр АНУ-ын Энди Роддик, Белгийн Ким Клийстерс нар зодог тайллаа. Энди Роддикийн хувьд 2003 онд “Америкийн нээлттэй тэмцээн”-д
түрүүлж, "Уимбльдон"-ы шигшээд гурван удаа (2003, 2004, 2009) шалгарч,
ATP-ийн чансааг 2003 онд тэргүүлж байсан. 29 настай Ким
Клийстерс “Их дуулга”-ын дөрвөн түрүүг хүртэхдээ, “Америкийн нээлттэй
тэмцээн”-д гурван удаа удаа (2005, 2009, 2010), “Австралийн нээлттэй
тэмцээн”-нд (2011) түрүүлж, улмаар оны төгсгөлд шилдэг найман теннисчин
оролцдог "WTA Championships"-д гурван удаа (2002, 2003, 2010) түрүүлж
байсан байна. Мөн хосын төрлөөр 2003 онд "Францын нээлттэй тэмцээн" болон
"Уимбльдон"-д түрүүлж байжээ.