МАН-ын гишүүд хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүд хуралдаж байна

УИХ дахь МАН-ын гишүүд Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна, түүгээр 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй юм. Мөн тус намын гишүүд “0-18 хүртэлх насны хүүхдүүдээс гадна амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлогтой өрхийн иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар тутамд 21 мянган төгрөг олгох ёстой. Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт олгож байсан 21 мянган төгрөг ядуу өрхийнхөнд амьжиргааных нь эх үүсвэр болж ирсэн учраас үргэлжлүүлж олгох шаардлагатай. Үүний тулд төсвийн тодотголд хөрөнгийн эх үүсвэрийг суулгаж өгөх шаардлага байна гэж үзэж буй юм.

Мөн энэ цаг мөчид МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан Төрийн ордны “В” танхимд эхлээд байна. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг үдээс хойш 14.00 цагаас хуралдана.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж