Нэг сая тонн газрын тос импортолжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Нэг сая тонн газрын тос импортолжээ

Газрын тосны газрын тайлангаас үзэхэд манай улс энэ онд нэг сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүнийг 1.16 тэрбум ам.доллараар импортолжээ. Харин өнгөрсөн онд 866 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг 800 орчим сая ам.доллараар худалдан авч байсан байна.

Цаашид газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 10 хувийн өсөлттэй байх бөгөөд боловсруулах үйлдвэр ойролцоогоор 40 жилийн хугацаанд ажиллана гэж үзвэл үйлдвэрийн хүчин чадлын доод хэмжээ жилд 2:5 сая тонн байх тооцоо гарчээ. Тиймээс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг түргэвчлэх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа аж.

Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Дорнодын сав газрын нөөцөд тулгуурласан, төрийн өмчит "Дорнод газрын тос" компанийг байгуулахаар шийдвэрлэсэн. Тус компани Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээг тасралтгүй, найдвартай хангахаар гол зорилгоо болгожээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж