Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг жүжгийн нээлтийн дараа “Black box” театрын захирал, найруулагч Мягмартай уулзан цөөн хорои ярилцлаа.
-“ТВ Cocktail” хамталгийн уран бүтээлчид анхны драмын сонгодог бүтээлээ өлгийдөн авлаа. Жүжиг ямар санагдав?
-Сүүлийн хэдэн жил тавигдаж байгаагүй сайхан бүтээл болжээ. Энэ жүжиг бол абсурт болон үл ойлгогдох эд ч биш. Яг драмын сонгодог төрлөөр бичигдсэн байна. Гайхалтай зохиол. Ер нь 2009 онд тавигдсанаас хойш шуугиан тарьсан жүжиг л дээ.
-Б.Сэнгэдорж найруулагчийн шийдлийг бүгд л магтаж байна?
-Сэнгээ найруулагч энэ жүжгийг маш гайхалтай найруулжээ. Их уран найруулсан байна. Ер нь тэгээд уран байх тусмаа уран бүтээл уран болдог. Тэрнийг би бахархаж байна. Жүжигчид үнэхээр сайн тоглож байна. Өгөгдсөн дүрүүд нь сонирхолтой учраас дүр өөрөө амилчихсан тэр нь эргээд хүнд хүрчихсэн үзэгчид тэр чигтээ автсан.
-Энэ жүжгийн юунд та шүүмжлэлтэй хандах вэ?
-Харин нэг харамсалтай юм нь үзэгчид маань инээдмийн жүжиг шиг хүлээж авч байна. Манай үзэгчид юм бодохоо байчихаж. Энэ чинь ерөөсөө тэр чигээрээ эмгэнэлт жүжиг. Юм бодох жүжиг. Буддагийн буюу бурханы хоосон чанарын тухай жүжиг. Яахын энэ ертөнцөөс би юутай явах юм бэ? Би зүгээр л сэтгэлээ үлдээнэ эсвэл сэтгэлгээ тэгээд явна шүү дээ. Ийм л юм. Гэтэл тийм нарийн нандин юм ярьж байхад хошин шог үзэж байгаа юм шиг байх юм. Үзэгчид маань сэтгэлгээний хувьд ядуурчихсан байна. Үнэхээр ядуурчихаж. Юм үзэж чадах аа байчихаж. Гижигдэхээр инээдэг л болчихож. Гишигдэхгүй бол тэгээд л дуусаа. Гомдмоорч юм шиг, баярламаар ч юм шиг. Ер нь тэгээд муу үзэгч байснаас байгаагүй нь дээр дээ.