Ой тогтоолын наадмаас 12 медальтай ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Ой тогтоолын наадмаас 12 медальтай ирлээ

Турк улсын болсон "Ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага"-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Уг тэмцээнд улс улсын 455 хүн эцсийн шатанд шалгарсан нийт 55 тамирчин 11 төрөлд 33 медалийн төлөө оюун ухаанаараа өрсөлдсөн байна. Тэгвэл манай улсаас оролцсон Х.Хатанбаатар болон түүний шавь Т.Мягмарсүрэнгийн хамт оролцож тус бүр зургаан медалийн эзэн болжээ. Тэдний амжилт гарсан төрлийг тодруулбал, Х.Хатанбаатар /Нийт есөн төрөлд өрсөлдөж зургаан медаль хүртлээ.

– Ой тогтоолт –

1. Хоёртын тоолол – I байр
2. Тооны марафон – II байр
3. Харааны ой тогтоолт – III байр
4. Нэр, зүс царай – III байр
5. Хөзөр – IV байр

– Цээж тоо –

1. Олон оронтой тооны нийлбэр – II байр
2. Хүн хуанли – II байр

– Хурдан уншлага –

1. Турк хэл дээр хурдан уншлага – IV байр / 1 минутанд дунджаар 554 үг, ойлгоц 70% /
Т.Мягмарсүрэн/Нийт найман төрөлд өрсөлдөж зургаан медаль хүртлээ/

– Ой тогтоолт –

1. Хоёртын тоолол – II байр
2. Тооны марафон – I байр
3. Харааны ой тогтоолт – II байр
4. Нэр, зүс царай – VII байр
5. Хөзөр – III байр

– Цээж тоо –

1. Олон оронтой тооны нийлбэр – III байр
2. Хүн хуанли – I байр тус тус эзэлсэн байна.

Э.ПАГМА

Эх сурвалж: www.Mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж