Шар өвчнийг эмчлэхгүй бол элэг үхэждэг

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Шар өвчнийг эмчлэхгүй бол элэг үхэждэг

Элэгний үрэвсэл буюу гепатит өвчний үед хүний арьс шарладаг учраас “шар
өвчин” гэж нэрлэгддэг. Анх энэ өвчний шинж тэмдгийн та­лаар манай
эриний V зуунд алдарт эмч Гиппократ бичиж байжээ.

Элэгний үрэвсэл буюу гепатит гэдэг нь элэгний үрэв­сэлт өвчний ерөнхий
нэр­­­­­­шил юм. Элэгний үрэвсэл гол төлөв вирусийн гаралтай байдаг ч
зарим тохиолдолд дархлалын онцлог, бодисын солилцооны алдагдал,
өлсгө­лөн, эм бэлдмэл, хор, хүнд металлын давс зэрэг хүчин зүйлийн
нөлөөгөөр үүсэх нь бий.

Халдварт шар нь А, В, С, D, Е ба G гэсэн олон янз бай­даг. Тухай бүрт
үрэвсэл үүс­гэгч өөрийн гэсэн вирус­тэй. Эдгээрээс хамгийн тү­гээ­мэл
тархсан нь А, В ба С гепатит.

Шалтгаан

Элэгний үрэвслийн вирус нь бусад вирусийн нэгэн адил амьд эс дотор
амьдардаг бичил биет. Ингэхдээ вирус нь эзэн эсийнхээ дотор ор­­могц
гэмтээн өөрчлөөд үр­жиж эхэлдэг. Ингээд өв­чин үүснэ.

Элэгний үрэвсэл үүсгэдэг вирусүүд нь янз бүрийн бү­лэгт багтдаг,
хоорондоо ял­гаатай байдаг. Гэхдээ зөвхөн элэгний үрэвсэл үүсгэдэг.

Элэгний үрэвсэл нь хү­нээс хүнд халддаг. Вирус бүр өөр өөрийн халдварлах
замтай. Элэгний үрэвсэл А, Е нь хүнсний бүтээгдэхүүн, бохир гараар
дамждаг. Мөн анал ба орал бэлгийн харьцаанаас халдаж болно.

В, D, G элэгний үрэвс­лүүд халдварлагдсан цу­саар дамждаг. Иймд
халд­варлагд­сан зүү, тариур, сах­лын хутга, хумсны хутга, халдвартай
цус юү­лэх, өвчтэй хүнтэй бэл­гийн харьцаа зэрэгт халдварлаг­дана.
Үүнээс гадна энэ төр­лийн элэгний үрэвсэл төрөх үед эхээс урагт
халд­вар­ладаг. Мөн цусаар дам­жина.

Гэхдээ С гепатитын халдварыг бэлгийн хавьт­лаар авах боломжгүй ч халдвартай хүний шүлсээр дамжин халдварладаг.

Шинж тэмдэг

Халдвар авсан цагаас өвчний анхны шинж тэмдэг илрэх хүртэл хэдэн долоо
хоногоос хэдэн сар хүртэл өнгөрч болно. Элэгний үрэвслийн үед толгой
өвдөх, ядрах, үе мөчөөр өвдөх, халуу­рах шинж тэмдэг анх­­лан илэрнэ.
Удалгүй хоо­­лонд дургүй болох, цээжний хөндийн баруун хэсгээр өв­­дөж,
бөөлжин, дотор муу­­хайрна. Шээс хар хүрэн өнгө­­тэй болох, өтгөн нь
цагаан болох, арьс шарлах, загат­нах зэрэг шинж илэрнэ.

Үр дагавар

Элэгний архаг үрэвсэл нь элэгний хатуурал буюу цирроз, элэгний өмөн,
элэг­ний дутагдал зэрэг ноц­той хүндрэлд хүргэж бол­зош­гүй. Элэгний
үхжиж хэрэггүй болсон эс цусанд орж мэдрэлийн системийг гэмтээх үед
элэгний дутагдал үүсдэг. В гепаптитаар хэ­дий чинээ бага насандаа
өв­чил­нө, тэр хэмжээгээр нас ахисан хойноо элэгний хатууралтай болох
магадлал нь нэмэгддэг. С гепатит нь гаднаа илрэх шинж тэмдэггүй олон
арван жил архаг хэлбэрт шилжин хорт хавдар, элэгний хатуурал үүсгэх
аюултай.

Оношилгоо

Халдварт шар авсан байх сэжиг илэрвэл нэн яаралтай өрхийн эмчид хандаж,
эсвэл халдвартын түрэн тусламж дуудах шаардлагатай. Эмч гадуур үзлэг
хийгээд шин­­жил­гээнд явуулна. Шин­­­­жил­­­гээ­гээр цусанд халдва­рын
вирус байгааг илтгэсэн тусгай бодис, элэг гэмтсэн үед ихээр ялгарч
эхэлдэг билирубиний хэмжээг тог­тоох нь чухал. Мөн шээс­ний шинжилгээ
хийдэг. Хүнд тохиолдолд халдварын шин­жил­гээ, элэгний эдийн шин­жил­гээ
шаардлагатай.

Эмчилгээ

Вирусийн гаралтай элэг­ний үрэвсэлд тусгай эмчил­гээ байдаггүй. Зөвхөн
давс, өөх тосгүй хоол өгөх зэргээр тусгай хоолны дэглэм бариулна. Мөн
шар­сан, даршилсан хүнсний бүтээг­­­дэхүүн, халуун ногоо идэж болохгүй.
А, D, Е, С, В6, В12 аминдэм, тэдгээ­рийг агуулсан хүнсний бүтээгдэхүүн,
дархлаа сайж­руу­лах, вирусийн эсрэг үйлдэлтэй бэлдмэлүүд, элэг­ний үйл
ажиллагааг сэр­­гээх, биеийн ерөнхий эсэргүүц­­лийг сайжруулах, тамир
оруулах бэлдмэл зэргийг хэрэг­­лэдэг. Эмчилгээ нь вирусийн үржлийг
зогсоох, элэгний үрэвслийг дарах гэсэн зорилгоор хийгддэг. Цаг алдалгүй
эмчилгээ хийгд­сэн нөхцөлд нааштай үр дүн гардаг.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Юуны өмнө ариун цэв­рийг сайтар сахих хэрэгтэй. Хоол идэхээс өмнө гараа
угаах, тохиолдлын бэлгийн харьцаанд заавал бэлгэвч хэрэглэх, аяга тавгаа
сайтар угааж цэвэрлэж байх хэрэг­тэй. ТҮЦ, хүн ол­­­­ноор цугларсан
газраас батал­­гаагүй хүнсний бүтээг­­дэхүүн, хоол авах хэрэг­­­гүй.
Одоогоор халд­варт шараас сэргийлэх хам­гийн найдвартай арга нь
вакцинжуулалт юм.

C вирус бэлгийн замаар халдварлах эрсдэлтэй

Дэлхий дээр архаг С гепатит гэсэн оноштой 170 сая хүн байдаг статистик
мэдээ байдаг. Жил тутам 3-4 сая хүн халдвар авч байдаг. Харамсалтай нь,
энэ өвчнөөр голдуу нас залуу хүмүүс өвддөг. Сүүлийн жи­лүү­­дэд манай
улсад ч шар өвчин нэмэгдэх бол­сон бөгөөд үүнээс болж С вирустэй
хүмүүсийн тоо ол­ширч байгаа гэх судалгаа гар­сан байна.

Халдвар авах эрсдэлтэй газрууд

Зохих ёсоор ариутгал хийгээгүй, ариун цэврийн наад захын шаардлага
хангаагүй газруудад пир­синг хийлгэх, чихээ цоо­лох, шивээс хийлгэхэд С
гепатитын халдвар авах магадлал өндөр. Мансууруу­лах бодисыг тарьж
хэрэглэдэг хүмүүс С гепатитын халдвар авах хамгийн их эрсдэлтэй байдаг
аж.

Мөн хорих газруудад халдвар авах эрсдэл өндөр байдаг гэнэ. Эмнэлгийн
а­жилт­нууд халдвартай хүн­­­­тэй ажиллах үедээ энэ өвч­­ний халдварыг
авах эрсдэл­тэй.

Халдвар тархах зам

С гепатит дийлэнхдээ цусаар дамжин халдварла­даг. Халдвартай цусаар
бо­хирд­сон зүү, тариур, шивээс хийдэг төхөөрөмж, сахлын хутга,
халдвартай цус хүрсэн шүдний сойз, хазуулах зэр­гээр дамжин халдвар
тархах магадлалтай.

Бэлгийн замаар халдварлах эрсдэл

С гепатит бэлгийн за­маар дамжин халдварлах магад­лал бага гэж үздэг.
Хамгаалалтгүй­гээр бэлгийн харьцаанд орсон тохиол­долд С гепатитын вирус
халдвар­лах магадлал 3-5 хувь гэж тооцсон байдаг. Бэлгийн тогтвор­той
харьцагчтай, үнэнч хүмүүс халдвар авах эрсдэл бага байдаг бол бэл­гийн
хамтрагчийн тоо нэмэгдэхийн хэрээр халдвар авах нь нэмэгдэнэ.

Ахуйн замаар халдварлах эрсдэл

С гепатит нь агаар дуслын замаар буюу ярих, найтаах, шүлсээр дамжин
халдварладаггүй. Мөн гар барих, тэврэлдэх, аяга таваг, хоол ба ундаар
дамждаггүй.

Ахуйн нөхцөлд халдвар авсан бол заавал С гепатитаар өвдсөн, эсвэл
вирусийг нь тээгч хүний цусны хэсэг ямар нэг байдлаар орсон байдаг.
Гэхдээ С гепатиттай хүмүүс, вирусийг нь тээгч нарыг гэр бүл, ажил,
сур­гууль, нийгмээс тусгаарлах шаардлагагүй.

Өвдөх эрсдэлтэй хүмүүс

С гепатитын халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэг хүмүүс гэж байдаг. Хамгийн өндөр эрсдэлтэй нь :

-Тарих замаар мансууруу­лах бодис хэрэглэдэг хү­мүүс

-Цус бүлэгнүүлэх факто­рыг 1987 оноос өмнө хийж байсан хүмүүс

-Хиймэл бөөр төхөөрөмж хэрэглэдэг хүмүүс

-Эрхтэн шилжүүлэн суул­гасан, 1992 оноос өмнө цус сэлгүүлж байсан, хожим
нь С гепатитын шинжилгээ нь эерэг гарсан донорын цусыг хийлгүүлж байсан
бүх хүн

-Элэгний тодорхойлогдоо­гүй эмгэгтэй хүмүүс

-Халдвартай эхээс төрсөн хүүхдүүд

-Эмнэлгийн ажилтнууд, ариутгалын ажилтнууд

-Бэлгийн замбараагүй амьд­рал­тай хүмүүс

-Халдвартай нэг бэлгийн хамтрагчтай харьцаанд бай­даг хүмүүс

ДОХ-ын халдвартай хүн С гепатитын шинжилгээнд заавал хамрагдана.
Халдвар­тай эхээс төрсөн хүүхдийг 12-18 сартайд нь С гепатитын
шинжилгээнд хамруулдаг.

Халдвартай цустай кон­так­­талсан байж болзош­гүй /зүүгээр хатгуулсан,
нүд рүү цус үсэрсэн г.м./ гэсэн то­­хиол­­­­­­­­долд эмнэлгийн
ажилт­­нууд шинжилгээ өгнө.

Эрсдлийн өндөр бүлэгт багтдаг хүмүүс В гепатитын вакцин хийлгэх хэрэгтэй.

Өгөх шинжилгээ

С гепатит илрүүлэх хамгийн өргөн тархсан шинжилгээ нь С гепатитын
вирусийн эсрэг биетийг илрүүлэх (анти-HCV) шин­жил­гээ. Энэ шинжилгээ нь
одоо, эсвэл өнгөрсөнд С гепатитын халдвар авсан байна гэдгийг л
тогтоодог. Үүнээс гадна энэхүү шин­жил­гээ нь янз бүрийн шалтгааны
улмаас хуурамч эерэг /шинжилгээний дүн эе­рэг гарсан ч бодит бай­дал
дээр халдвар аваагүй байх/, эсвэл хуурамч сөрөг /шинжилгээний дүн сөрөг
гарсан ч бодит байдал дээр халд­­­вар­­­­тай байх/ өгч болзош­гүй
байдаг. Тиймээс баттай хариу авахын тулд илүү нарийвчилсан шинжилгээг
эмчийн заалтаар хийлгэх хэрэгтэй болдог.

Тээгч болох эрсдэл

С гепатитын халдвар аваад эдгэрэх магадлал 10-20 хувь байдаг. Яваандаа
илүү боловсронгуй эм, бэлдмэл бий болохын хэрээр энэ үзүүлэлт нэмэгдэх
нь гарцаагүй. Үүний дээр С гепа­титын халдвар авсан ч вирус нь хүнд ямар
нэг хор хүргэлгүйгээр биед нь үржээд явдаг тохиолдол бай­даг. Ийм
хүмүүсийг тээгч гэдэг. Ийм хүмүүст шин­жил­гээ хийхэд элгэнд нь ямар нэг
өөрчлөлт ороогүй, гепатитын шинж тэмдэг илэрдэггүй.

Гэхдээ С гепатитын халд­вар авсан дийлэнх хүн архаг гепатитттай болдог
бөгөөд магадлал 70 хувь байдаг. С гепатитад дархлаа үүсдэггүй болохоор
дахин халдвар авч өвдөх эрсдэл байдаг.

Өвдсөн тохиолдолд

Гэр бүлийн нэг гишүүн нь С гепатитаар өвдсөн, халдвар авсан тохиолдолд
гэр бүлийн бусад гишүүнд вирус халдахаас урьдчилан сэргийлэх бүх л арга
хэмжээг авах ёстой. Үүнд:

-Цусны, эсвэл эрхтний донор болохгүй

-Сахлын хутга, шүдний сойз, хумс янзлах хэрэгсэл зэрэг халдвар тараах
эрсдэлийн хүчин зүйлс байж чадах эд зүйлсийг тус­даа хэрэглэх, бусдынхыг
хэрэглэхгүй байх

-Зүссэн, шарх авсан тохиолдолд цус гадагш үсэр­хий­лэхээс сэргийлэн
сайтар боож, наалт нааж байх. Ийм хүнд боолт хийх шаардлагатай бол
резинэн бээлий өмсөж байх.

"Өглөөний сонин"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж