“Ираны дэглэм нь Ассадын дэглэмд тусламжаа нэмэгдүүлэн өөрийн цөмийн хөтөлбөрийн талаар НҮБ-ын тогтоолыг дагахаас татгалзаж байна. Тус улс Израилийн оршин тогтноход байнга заналхийлж, хоморголон устгахад уриалж иржээ. Мөн тус орон хүний эрхийг зөрчигч орнуудын тоонд багтдагаас гадна алан хядагчдын бүлэглэлүүдийг дэмжин орогнуулж байгаа зэргээс Канадын Засгийн газар Ираныг террористуудыг ивээн тэтгэгч орнуудын тоонд оруулж байна. Мөн Иран Венийн конвенцийг сахихгүй дипломат ажилтнуудын аюулгүй байдлыг хангадаггүй” гэж Канадын мэдэгдэлд өгүүлжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Британийн дипломатууд Ираны радикал залуусын эсэргүүцлийн ажиллагааны дараа Тегеранаас гарцгаасан юм. Нэгдсэн вант улсын Элчин яам өнөөг хүртэл хаалттай хэвээр байна.