Б.Билэгт шөнийн эргүүлд гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Б.Билэгт шөнийн эргүүлд гарчээ

Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Адьяабазар, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал нар өнгөрсөн амралтын өдрүүдэд албаныхаа үйл ажиллагаатай танилцжээ. 

Тодруулбал, амралтын өдрүүдийн 00.00 цагаас эхлэн Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн захын гэр хороололд цагдаагийн ажил үйлчилгээг иргэдэд үзүүлж буй  Баянхошуу, Дамбадаржаа, Шархадны цагдаагийн тасаг, Албадан саатуулах баривчлах төв, Хөдөлгөөнт эргүүлийн газрын машинт эргүүлийн зарим чиглэл, дотоодын цэргийн хамгаалалттай Хайлааст дахь Усан сан, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, эрүүлжүүлэх байрны ажил байдалтай танилцсан байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж